Шинжлэх ухаан гэж юу вэ
5 сарын 11, 2018

Шинжлэх ухаан ("мэдлэг" гэсэн утгатай, scientia гэсэн латин үгнээс үүсэлтэй) гэдэг нь шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц, өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгээр гарган авсан, зохион байгуулалтанд оруулсан мэдлэг юм. Шинжлэх ухаан гэдэгт, зарим тохиолдолд хэрэглээний шинжлэх ухааныг оруулдаггүй байна.

Шинжлэх ухааныг хоёр үндсэн том бүлэгт хувааж болно.

  • Байгалийн шинжлэх ухаан - энэ нь байгалийн аливаа юмс үзэгдлийг судладаг бүх төрлийн шинжлэх ухаанууд,
  • Нийгмийн шинжлэх ухаан - энэ нь хүн болон нийгмийн юмc үзэгдлүүдийг судладаг шинжлэх ухаанууд юм.

Зарим тохиолдолд Математикийг гурав дахь бүлэг болох хийсвэр шинжлэх ухаан (formal science) болгон ялгах нь байдаг. Учир нь математик нь дээр дурьдсан байгалийн болон нийгмийн шинжлэх ухаануудын аль алинтай нь төстэй болон ялгаатай талуудыг агуулсан байдаг байна. Хийсвэр шинжлэх ухаанд статистиклогикийн шинжлэх ухаанууд багтана. Хийсвэр шинжлэх ухаанд гарсан томоохон ололтууд нь физик болон биологийнхимийн шинжлэх ухаанд мөн томоохон дэвшил гарахад нөлөөлнө. Хийсвэр шинжлэх ухаан нь таамаглалонолфизикийн хуулиудын үндэс болох ба улмаар тэдгээр нь байгалийн болон нийгмийн аливаа үзэгдэлийн мөн чанарыг нээх, илрүүлэх суурь болно.

18-19-р зуунаас өмнөх үед шинжлэх ухааны сэтгэхүйг гагцхүү оюун ухааны сэдэлт, дедуктив логикийн захирамжаар тодорхойлдог байв.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.