Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБТЗ-д хяналт тавин ажиллаж байна
1 сарын 30, 2020

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Төмөр замын хяналтын албаны эрүүл ахуйч нартай хамтран 2020 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Төмөр замын төв буудал, Замын-Үүд -УБ чиглэлийн 08:45 цагийн 275 дугаар галт тэрэг, Хөх хот- УБ чиглэлийн 10:00 цагийн 33 дугаар галт тэрэгнүүдэд хяналт шалгалт хийлээ.

Төмөр замын удирдах газрын гамшигаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаярын баталсан “Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд УБТЗ-ын гамшигаас хамгаалах штабын хийх ажлын төлөвлөгөө”-ний дагуу үйл ажиллагаа нь жигдэрсэн хангалттай арга хэмжээ авч ажиллаж байна. Ачаа тээвэр болон зорчигч тээврийн тээшинд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тахиа, шувууны махыг тээвэрлүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж, дотоодын хяналт шалгалт сайн хийгдэж байна. Тээшийн вагон, зорчигчдын вагонуудыг шалгахад дээрхи төрлийн бүтээгдэхүүнүүд илэрсэнгүй.