Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ
3 сарын 30, 2020

Өнөө өглөөнөөс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. Манай улс энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж "COVID-19" халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хоёр сар зогсоогоод байсан нүүрсний экспортыг эхлүүлсэн юм.

Хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар, зохицуулагч оператор, диспитчерүүд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.