ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 371 хүнд Covid-19-ын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан
4 сарын 11, 2020

ЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "Сэжигтэй тохиолдол болох 371 хүнд Covid-19-ын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 265 нь Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж, Covid-19 илэрсэн иргэнтэй ойр байсан сэжигтэй тохиолдлууд байсан. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнд давтан шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна. Цус, шээс зэрэг бусад шаардлагатай шинжилгээнүүдийг авч байна. Иргэд анхаарлаа сулруулж болохгүй. Дулаарлаа гээд амны хаалт зүүхгүй байх нь том алдаа" гэв.