Д.Нямхүү: Беларусь улсын дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ
6 сарын 18, 2020

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, "VI сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн дөрвөн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд" гэв. Мөн өнөөдөр 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгээр хүмүүс 18-66 хоног эмчлэгдээд гарч байгаа. Эдгэрсэн хүмүүсийн насны ангилалыг харвал, 15 нь 19-23 настай, нэг нь 35 настай иргэн байгаа юм. Тэд бүгдээрээ оюутан бөгөөд хоёр нь эмэгтэй, 14 нь эрэгтэй.

Ингээд батлагдсан нийт 201 тохиолдол болж, 127 хүн эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна. Бид давтан шинжилгээнүүдээ хийнэ. Мөн дараагийн онгоцуудаа хүлээн авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байгаа" гэдгийг хэллээ.