Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ
6 сарын 29, 2020

Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга О.Батханд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр томилогджээ.  Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэмээх нь шинэ албан тушаал бөгөөд Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Б.Ширнэн үргэлжлүүлэн ажиллах юм байна. 

О.Батханд нь: 

·         Боловсрол: Дээд /Сэтгүүлч, эрхзүйч/

·         Гэр бүл: Гэрлэсэн. Нөхөр хоёр охины хамт амьдардаг

Төгссөн сургууль:

·         1990-1999 он Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль

·         1999-2004 он Үндэсний Тагнуулын Академийн Эрхзүйч,

·         2001-2004 он Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Олон Улсын Сэтгүүлч

·         2004-2005 он АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлал курс

·         2013- он АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүй, англи хэлний курсэд суралцсан.

Ажлын туршлага:

·         2004-2011 он ТВ-9 телевиз гадаад мэдээний редактор, сэтгүүлч ,ТВ-9   телевизийн Гадаад харилцааны албаны дарга

·         2011-2012 он УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор

·         2012-2013 он ETV HD телевизийн захирал

·         2013-2014 он “ NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирал

·         2014- 2016 он Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын хэвлэлийн төлөөлөгч

·         2016- “НТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Х.ЕСҮ