Өнөөдөр Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 3.7-5.4 магнитудын хүчтэй гурван удаа газар хөдөлжээ
11 сарын 5, 2020

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд Монгол орны нутаг дэвсгэрт болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 3.7 болон түүнээс дээш хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, 8:42:29 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 107 км-т  4.5 магнитуд, 8:50:01 цагт ОХУ-ын Улаан-Үдээс баруун хойш 81км-т 3.7 магнитуд, 11:01:30 цагт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн тийш 100 км-т зайд ОХУ-ын нутаг дэвсгэрт 5.4 магнитудын газар хөдлөлт тус тус болсон байна.

Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болсон газар хөдлөлт Дархан, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.