Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслээр 57,053 зорчигч үйлчлүүлжээ
2 сарын 3, 2021

Өнөөдөр өглөөний 10:00 цагийн  байдлаар  нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд 948  автобус  үйлчилгээнд гарчээ.  Мөн 10 аж ахуйн нэгжийн  301 такси  үйлчилгээнд явж байна. Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслээр  57,053  зорчигч үйлчлүүлсэн бол, цахим карт цэнэглэх 250  цэг  ажиллаж байна. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд өнөөдөр үйлчилгээнд гарсан 948  автобус, 76 таксинд мэргэжлийн  байгууллагуудын  ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүжээ.