НӨАТУС-д нэвтрэх 8 оронтой кодоо бүртгүүлээд цахилгааныхаа төлбөрийн Е-баримтыг авах боломжтой
12 сарын 4, 2020

Цар тахлын улмаас иргэд цахилгааныхаа төлбөрийг цахимаар төлж байгаа билээ. Ингэж төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримтаа хялбар авч болно.

Тодруулбал, хэрэглэгч НӨАТУС-ын буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд нэвтрэх найман оронтой кодоо my.tog.mn цахим үйлчилгээнд бүртгүүлж, НӨАТ-ын баримтаа хялбараар авах боломжтой хэмээн Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зөвлөлөө.