Халдварын 53 тохиолдол батлагдлаа
5 сарын 13, 2022

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 53 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 38 нь Улаанбаатарт, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 250 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 7 хүн хөнгөн байна.