Ховд руу автобусаар зорчсон хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
12 сарын 5, 2020

Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.ОДХҮҮ:

 Арванхоёрдугаар сарын 2-3- нд Ховд аймгийн Дарви сумын пост дээр нийт 1223 иргэнийг түргэвчилсэн оношлуураар үзсэн. Улаанбаатар хотоос ирсэн автобусны нэг зоригчоос халдвар илэрсэн учраас тухайн иргэний ойролцоо сууж байсан найман иргэдээс PCR шинжилгээ авсан. Хариу нь бүгд сөрөг буюу Covid-19 илрээгүй. Дарви сумын пост дээр нэг автобусаар ирсэн зорчигчдоос хоёр цагийн дотор асуумж авч, шинжилгээний хариуг авч байгаа. Нэг бэрхшээлтэй асуудал нь түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдолд тухайн иргэнийг тусгаарлах ажил давхар явагдаж байгаа учраас ачаалал нэмэгдэж байна. Орж ирсэн иргэдэд гэртээ хөл хорионд байх зөвлөгөө, зааварчилгааг өгч ажиллаж байна. Хөл хориог зөрчвөл холбогдох хариуцлага хуулийн дагуу хүлээлгэхээр танилцуулж гарын үсэг зуруулж авч байгаа.Гэрийн ажиглалттай холбоотойгоор аймгийн 16 суманд эрүүл мэндийн газраас нэгдсэн зөвлөмж зааварчилгаа өгсөн. Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 1692 хүн байна.