БШУЯ: Теле хичээлийн үр дүнгийн талаар тайлбар хийгээгүй
12 сарын 13, 2020

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан энэ хугацаанд БШУЯ теле хичээлийн үр дүнгийн талаар албан ёсны тайлбар мэдээллийг хийгээгүй болно. Иймд цахим орчинд нэр хаяг, албан ёсны эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цацагдаж байгааг түгээхгүй байхыг хүсч байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг теле хичээл болон цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Бүх шатны боловсролын байгууллагын 50 мянга гаруй багш нар хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.