Сурагчдын амралт эхэлнэ
12 сарын 18, 2020

Засгийн газрын 2020.11.23-ны өдрийн хуралдаанаар шийдвэр гаргасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдөр хичээллээд эхэлж байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчид арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлээд хоёрдугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл судлахгүйгээр амрах юм. Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын хичээл 2021 нэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл цахимаар хичээллээд, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна.