Ерөнхий сайдыг өнөөдөр томилно
1 сарын 25, 2021

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ. МАН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Л.Оюун-Эрдэнийн нэрийг Ерөнхийлөгчид танилцуулахаар өнгөрөгч Баасан гарагт хүргүүлсэн. Төрийн тэргүүн Ерөнхий сайдын нэрийг тав хоног дотор УИХ-д оруулах хуулийн заалттай. Энэ дагуу өнөөдөр УИХ-д оруулснаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14:00 цагт товлогдсон бөгөөд түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох юм.