БЗД-ийн 5 дугаар хороо 2-р байрны 8 дугаар орц, 25 дугаар хороо 100,170/A дугаар байруудыг цагдаагийн хамгаалалтад авлаа
2 сарын 2, 2021

Баянзүрх дүүргийн хоёр хорооны орон сууцыг өнөөдөр цагдаагийн хамгаалалтад авсан тухай тус дүүргийн онцгой комиссоос мэдээллээ. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 2-р байрны 8 дугаар орц, 25 дугаар хороо 100,170/A дугаар байранд хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авчээ.

Хөл хорио тогтоож, хамгаалалтад авсан орц болон орон сууцны иргэдийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Иймд оршин суугчдыг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг зөвлөлөө.