24 цагийн хугацаанд  товчоодоор 6986 зорчигч  нэвтэрлээ
2 сарын 5, 2021

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 81 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр  өглөөний 08:00 цаг  хүртэлх  24 цагийн  хугацаанд товчоодоор  орсон 1527, гарсан 2035 нийт 3562 автомашин байгаа юм.  Эдгээр тээврийн хэрэгслээр  6986 зорчигч  нэвтэрсэн байна. 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш товчоод дээр нийт  234,581 автомашины 550,759 иргэнд эрүүл мэндийн хяналт хийлээ.