БЗД-ийн 26 дугаар хороонд нэмж ойрын хавьтал 5 хүнээс халдвар илэрчээ
3 сарын 20, 2021
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хязгаарлалтын дэглэм тогтоосноос, цуцлагдах хүртэл нийт 28 тохиолдол батлагдаад байсан. Тэгвэл тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас нэмж 5 тохиолдол бүртгэгдэж нийт 33 боллоо. Тиймээс 26 дугаар хорооны иргэд хөл хорио цуцлагдсан гэж халдвар хамгааллын дэглэмийг бууруулахгүйгээр хариуцлагаа улам нэмж, сахилга баттай байхыг уриалж байна.