Тусгай үүргийн хоёр онгоцоор 239 иргэн эх орондоо иржээ
4 сарын 24, 2021

Дөрөвдүгээр сарын 23-ны орой хоёр чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 239 иргэн эх орондоо иржээ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:30 цагт газардлаа.

Тус онгоцоор 142  иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”,  “ИБИС” зочид буудлууд, “Алтернатив” эмнэлэгт тусгаарласан байна. Түүнчлэн Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц 22:40 цаг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирлээ. Иргэдийг “Амар”, Топаз” зочид буудлуудад тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.