Сүүлийн хоногт 28 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний 19 нь Энэтхэгээс байна
4 сарын 30, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын онгоцоор 72 зорчигч ирсэн. Үүний 11 нь монгол хүн, 61 нь гадаад улсын иргэд байсан юм. Тэдний дотор Дорноговь аймагт баригдаж буй газрын тосны үйлдвэрт ажиллахаар 52 иргэн ирж, тус аймагт тусгаарлагдаж байсан юм. Тэгвэл Энэтхэг улсаас ирсэн ажилчид дундаас 19 хүнээс нь covid-19-ын халдвар илэрснийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.  Тиймээс халдвар илэрсэн иргэдийг Дорноговь аймагт тусгаарлаж, эмчилж байгаа гэв.