Маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
7 сарын 23, 2021

Долдугаар сарын 24-ний Бямба гарагт бүх нийтийн ажлын өдөр. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр маргааш тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг үргэлжлүүлэн долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтын болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын тухайд Бямба гараг ажлын өдөр ч хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.