Сүүлийн 24 цагт 1306 хүнээс халдвар илэрчээ
5 сарын 1, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 13506 гаруй хүнээс буюу ихэвчлэн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах явцад 1306 хүнээс халдвар илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал бөгөөд нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 болж байна. 1306 тохиолдлын гурав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол

  • 1187 нь Улаанбаатар хотод
  • 116 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1039 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 20681 боллоо.
     Халдварын улмаас 4825 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 2656
    • Хүндэвтэр - 1587
    • Хүнд - 466
    • Маш хүнд - 116 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.  

    Өнгөрсөн хоногт 71-85 насны таван хүн нас барлаа. Мөн коронавирусийн шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн иргэн хавсарсан суурь өвчтэй байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагджээ. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.