Нийслэлийн иргэдийн 73.6% нь COVID-19-ийн эсрэг вакцины I, 41.4% нь II тунг хийлгээд байна
5 сарын 7, 2021

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын суурин 115, явуулын 24 цэгт 325 багийн 2435 эмч, ажилтан ажиллалаа. Эдгээр цэгт I тунд 22235, II тунд 13701 буюу нийт 35534 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Улаанбаатар хотод вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн

  • 73.6% буюу 841,712 нь I тунд,
  • 41.4% буюу 473,430 нь II тунд хамрагдаад байгаа аж.