Өнөөдрөөс дугаарын хязгаарлалтын энгийн горимд шилжиж байна
5 сарын 10, 2021

Нийслэлд өнөөдрөөс автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байна. Жолооч нар энгийн үеийн зохицуулалтаар автомашины дугаарын хязгаарлалтын энгийн горимоор 06.00-22.00 цагт  замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм. Энэ нь:

  • 1, 6-гаар төгссөн улсын дугаартай автомашин Даваа гаригт,
  • 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашин Мягмар гаригт
  • 3, 8-аар төгссөн улсын дугаартай автомашин Лхагва гаригт
  • 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашин Пүрэв гаригт
  • 5, 0-оор төгссөн улсын дугаартай автомашин Баасан гаригт тус тус автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм.

Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварын нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг  холбогдох албаны хүмүүс анхааруулж байгаа юм.