634 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ
5 сарын 25, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 8,016 шинжилгээ хийх явцад 634 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 53734 болж байгаа. Шинээр илэрсэн 634 тохиолдол бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 589 нь Улаанбаатар хотод
  • 45 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд 608 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 47356 боллоо.

    Халдварын улмаас 4243 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

    • Хөнгөн-2107
    • Хүндэвтэр-1518
    • Хүнд-498
    • Маш хүнд-120 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,858 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт 72 болон 62 настай хоёр иргэн уг өвчний нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.