Нийт 653 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ
5 сарын 27, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6237 хүний сорьцод шинжилгээ хийхэд 653 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 55067 болж байна.

Шинээр илэрсэн 653 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн. Үүнээс

  • 625 нь Улаанбаатар хотод
  • 28 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн хугацаанд 533 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 48,674 боллоо.

    Одоогоор уг өвчний улмаас 4,285 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

    • Хөнгөн – 2,167
    • Хүндэвтэр – 1,521
    • Хүнд - 479
    • Маш хүнд – 118 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 1,827 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж буй. Түүнчлэн 65 болон 73 насны хоёр иргэн өчигдөр эндлээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье". Мөн “Сүүлийн үед хөдөө орон нутагт зорчихоор шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол гарч байгаа. Энэ нь халдвар зөвхөн ойрын хавьтлаас илрэхгүй байгаа бөгөөд эрсдэл маш өндөр байгааг харуулж байна” хэмээн анхааруулав.