2642 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас баржээ
6 сарын 17, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. УОК-ын нарийн бичгийн дарга П.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11540 шинжилгээ хийх явцад 2642 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 85770 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн 2642 тохиолдлын 2641 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

  • 1733 нь Улаанбаатар хотод
  • 908  нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн эндлээ. Талийгаачдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 24 цагийн хугацаанд нийт 571 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 59,220 боллоо. Халдварын улмаас одоогоор 10248 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,

  • Хөнгөн – 6338
  • Хүндэвтэр – 2830
  • Хүнд - 891
  • Маш хүнд - 189 хүн байна. Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,879 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна” гэв.