Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
6 сарын 21, 2021

Улаанбаатар хотод өнөөдөр буюу энэ сарын 21-ний өдөр явуулын долоо, суурин 20 цэгт 40 багийн 234 эмч, ажилтан ажиллаж, 5,481 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.8 хувь буюу 970.975 нь I тунд, 89.8 хувь буюу 856,019 нь II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 526 (4.4 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 3,910 (11.5 хувь) хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Уг цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.