2213 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас баржээ
6 сарын 23, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2213 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 100,263 болж байна. 2213 тохиолдлын 2203 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн есөн ажилтан ажлын байран дээрээ халдвар авч, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 1179 нь Улаанбаатар хотод
  • 1024 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт эмнэлгээс 621 хүн эдгэрэн гарсан бол 569 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12479 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 8070
    • Хүндэвтэр - 3149
    • Хүнд - 1053
    • Маш хүнд - 207 хүн байна.

    Гэрийн хяналтад 21745 хүн байгаа. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 37-83 насны 10 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.