2271 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ
6 сарын 25, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 12559 хүнд  шинжилгээ хийх явцад 2271 хүнээс халдвар илэрлээ.

Нийт халдварын тоо улсын хэмжээнд 104900 болж байна. 2271 тохиолдол бүгд дотоодын халдвар юм.

  • Улаанбаатар хотод 1231
  • Орон нутагт 1040

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 977 хүн эдгэрсэн.  Ингэхдээ эмнэлгээс 570 хүн гэрийн хяналтнаас 407 хүн гарлаа. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барж нийт нас баралт 493 боллоо. Мөн үндсэн оношоороо батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ" гэв.