2246 хүнээс халдвар илэрч, 2825 хүн эдгэрчээ
6 сарын 30, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11048 шинжилгээ хийх явцад 2246 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 114,656 болж байна. 2246 бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд задалж танилцуулбал,

  • 1345 нь Улаанбаатар хотод
  • 901 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 2825 хүн эдгэрч, нийт 76,654 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 14121 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 9502
    • Хүндэвтэр - 3143
    • Хүнд - 1237
    • Маш хүнд - 239 хүн байна.

    Гэрийн хяналтад 24112 хүн байгаа. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 15 хүн нас барсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.