Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 3,590 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
7 сарын 8, 2021

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 381 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 14,264 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 6,384, тусгаарлан ажиглах 20 байранд 380 иргэн байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3,590 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.