Ням гаригт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
8 сарын 20, 2021

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны наймдугаар сарын 22-ны Ням гарагт 19:00 цагт болно. Сугалаанд 2021 оны долдугаар сарын 1-30-нд худалдан хийж, цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр оролцох боломжтой. 

Эдгээрээс 

  • сүүлийн 3 орон таарвал 30,000 төгрөг,
  • 4 орон таарвал 100,000 төгрөг,
  • 5 орон таарвал 500,000 төгрөг,
  • 6 орон таарвал 1,500,000 төгрөг,
  • 7 орон таарвал 3,000,000 төгрөг,
  • 8 орон таарвал 20,000,000 төгрөг хожино. Харин супер хонжвор нь 30 сая төгрөг байх юм.