1566 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 1674 иргэн эдгэрчээ
8 сарын 23, 2021

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1,566 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 195,250 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 342 нь нийслэл хотод,
  • 1,224 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,674 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 902 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,928 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,011 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн:

  • Хөнгөн – 6,303
  • Хүндэвтэр- 3,542
  • Хүнд – 898
  • Маш хүнд - 185 хүн байна.

Манай улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас уриалав.