Есдүгээр сарын 6-20-ны өдрүүдэд Санзай чиглэлийн автозамыг хааж, засвар хийнэ
9 сарын 4, 2021

Санзайн зуслан чиглэлийн авто замд засвар шинэчлэлт хийж байна. Энэ ажлын хүрээнд 2021 оны есдүгээр сарын 6-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил, асфальт бетон хучилтыг хийнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.