Завхан аймгийн Баянтэс суманд баавгай адуу идэж, Сонгино суманд хоёр бамбарууш орж иржээ
9 сарын 29, 2021

Энэ сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн тухай Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Мөн энэ сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин Улаан нүүр гэдэг газар баавгай харсан бол 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн Хүйтэн сээр гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй хэмээн үзжээ. 

Иймд малчид, ард иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

  • Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Жимс, самранд явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх
  • Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн анхааруулж байна.