Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
11 сарын 3, 2021

Нийслэлд өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын 43 баг, суурин 41 цэг ажиллана. Эдгээрт нийт 347 эмч, ажилтан ажиллаж, 5,188 хүнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Вакциныг харьяалал харгалзахгүй хийх тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Улаанбаатар хотод өчигдөр вакцины I тунд 58, II тунд 169, нэмэлт сэргээх тунд 2,589 буюу нийт 2,816 хүн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.9 хувь байна. Мөн 2,951 жирэмсэн эх, 12-15 насны 67,560, 16-17 насны 26,561 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Суурин цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг