525 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, долоон хүн нас баржээ
11 сарын 23, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 525 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 341 нь Улаанбаатар хотод,
  • 184 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,127 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн 1,689 хүүхэд, 367 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-3,099
  • Хүндэвтэр-3,859
  • Хүнд-980
  • Маш хүнд-189 хүн байна.

Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.