157 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, нэг хүн нас баржээ
12 сарын 28, 2021

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 157 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,857 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 155 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын задалж танилцуулбал,

  • 93 нь Улаанбаатар хотод,
  • 62 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,983 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,832 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,255 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-694
  • Хүндэвтэр-898
  • Хүнд-211
  • Маш хүнд-29 хүн байна.