Натур худалдааны төвөөс урагшаа Нарны замыг холбосон туслах замыг өнөөдөр 22:00 цаг хүртэл хаана
1 сарын 25, 2022

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натур худалдааны төвөөс урагшаа Нарны замыг холбосон туслах замын дунд хэсэгт дулааны шугамд гэмтэл гарчээ. Уг засварын ажил хийгдэж байгаатай холбоотой зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хаагаад байна. Засварын ажлыг өнөөдөр 09:00-22:00 цагийн хооронд хийхээр төлөвлөжээ.