“Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжгийн албан ёсны ТРЕЙЛЕР
2 сарын 28, 2022

Монголын театрын урлагийн хөгжилд шинэ хуудас нэмсэн шилдэг уран бүтээлийг Дорнодын театрынхан Тун удахгүй үзэгч олондоо хүргэх гэж байна. Театрын урлагийн шилдэгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас хоёр удаа дараалан Гранпри шагналыг авч байсан Дорнодын театрын уран бүтээлчид, хамт олны ээлжит нэгэн шинэ уран бүтээлээ болох “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжиг Тун удахгүй ирэх 3 дугаар сарын 04-нөөс нээлтээ хийж үзэгч олны хүртээл болоход бэлэн болсон бна.