Караокед нэгнээ хутгалж хөнөөжээ
3 сарын 14, 2022

  Цагдаагийн байгууллагад өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө 01:11 цагт “Хүн хутгалуулсан байна” гэх дуудлага иржээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед “Цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна” гэх дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн I хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж, 32 настай эрэгтэй Н нь цээжин тус газраа хутгалуулж, амиа алдсан болохыг тогтоосон байна.

Уг хэрэгт холбогдуулан 04:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрээс сэжигтэн Г-г баривчилж, мөрдөн шалгаж эхэлжээ.