Цэргийн баярт зориулсан бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр дуусна
3 сарын 16, 2022

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10-17 цагийн хооронд цахимаар бүртгээд дуусна гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Тасалбарыг энд дарж захиалан авах боломжтой.