Согтуурсан эмэгтэй хүүгээ хутгалж, амийг нь хөнөөжээ
3 сарын 22, 2022

Энэ сарын 19-ний өдөр төрсөн ээж нь хүүгийнхээ амь насыг бүрэлгэсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. БЗД-ийн 26 дугаар хороонд оршин суух 28 настай эрэгтэй баруун гуяндаа хутганы шархтай нас барсан хэргийг цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад, эрэгтэйн амь насыг талийгаачийн төрсөн ээж 50 настай эмэгтэй М гэгч нь хохироосон болох нь эд мөрийн баримтаар тогтоогдоод байгаа ба хэрэг үйлдэх үедээ сэжигтэн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.