ХААДС-гийн байранд нэгжлэг хийж байна
3 сарын 24, 2022

Өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас ХААДС-гийн байранд нэгжлэг хийж, зарим санхүүгийн бичиг баримтуудыг хураан авсан байна. Үүгээр ХААДС-аас олгосон зарим чанаргүй зээлүүд, түүнд холбогдох улс төрийн албан тушаалтнуудын асуудлыг шалгаж эхэлж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. ХААДС өмнө нь ТЭДС буюу Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэртэй байсан. ХААДС-д нийт 240 тэрбум орчим төгрөгийн өр үүсээд буй нь чанаргүй зээлтэй холбоотой. Өчигдрийн ажиллагааны хүрээнд ХААДС-гийн зээл, дэмжлэг хариуцсан хэлтсийн дарга Ч.Чинзоригоос мэдүүлэг авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, сангийн албан тушаалтнууд хууль бус гэрээ байгуулан, хамаарал бүхий хүмүүстээ бүтээгдэхүүн олгож, түүнийгээ цааш иргэдэд өндөр үнээр борлуулсан гэх асуудал яригдаж байгаа юм байна.