Улаанбаатарт өдөртөө 1-3 градус дулаан байна
4 сарын 13, 2022

 Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.