Баянхонгор, Арвайхээр чиглэлийн замын хөдөлгөөнийг маргаашийн 14:00 цаг хүртэл зогсоолоо
4 сарын 15, 2022

Баянхонгор, Арвайхээр чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 16-ны 14:00 цаг хүртэл зогсоожээ. Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар их хэмжээний цас орж авто замд халтиргаа гулгаа үүссэн тул дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаасан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалыг сунгасан байна.