11-11 төвд ирсэн авилгын мэдээллийг АТГ-тай шууд холбоно
4 сарын 26, 2022

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд авилгатай холбоотой дуудлага мэдээллийг авч, АТГ-тай холбож эхэллээ. Мэдээлэл өгсөн иргэдийг нууцалж буй юм. Түүнчлэн 11-11 төвд иргэдээс ирүүлж буй гомдол мэдээлэл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах шийдвэр гарсан байна.