Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
5 сарын 2, 2022

Зуны тэргүүн хөхөгчин могой сар

Долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

Аргын тооллын: 2022.5.2, Даваа гараг

Наран ургах шингэх: 05.33-20.05

Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.