Ковид хүний сэтгэхүйг 20 насаар хөгшрүүлдэг байж болзошгүй
5 сарын 4, 2022

Ковидын хүндрэл хэвтэн эмчлүүлж буй зарим хүний сэтгэн бодох чадварыг 20 насаар хөгшрүүлдэг байж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, Их Британид явуулсан судалгаагаар ковидын халдвараар өвчлөөд эдгэрснээс хойш өвчтөнүүдийн дийлэнх нь тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар асуудалтай хэвээр байгааг тогтоосон байна. Энэ талаар Кембрижийн Их Сургуулийн профессор “Ковид хүний биеийн төрөл бүрийн эд эрхтний ажиллагаанд ялангуяа тархи, сэтгэн бодох чадвар, сэтгэцийн эрүүл мэнд зэрэгт нөлөөлдөг болох нь батлагдсан. Тэдний тархины ажиллагаа удааширсан байгааг тогтоосон. Сорилын асуултыг ойлгох, хариулах хурд нь удааширсан байна” гэжээ. Энэ нь дунджаар 50 настай хүний сэтгэх хурд 70 настай хүний хэмжээнд хүрсэнтэй дүйцэх хэмжээний өөрчлөлт гарсныг тогтоосон байна.