Өнөөдрөөс Гүнтийн замыг хаана
5 сарын 18, 2022

Гүнтийн замыг засахаар өнөөдрөөс буюу 18-наас эхлэн хаана хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Чингэлтэй дүүрэг, 19-р хороо Гүнтийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны тавдугаар сарын 18-ны 08 цагаас 2022 оны тавдугаар сарын 21-ний 08.00 цаг хүртэл зам засвар арчлалтын ажил гүйцэтгэнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.